Засгийн газар дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө нэг тэрбум хүртэлх ам.доллар зээлэхээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай тохиролцоонд хүрчээ. Үүний 250 сая доллар нь Credit Suisse банкнаас Монгол Улсын холбогдох дансанд шилжин орж ирсэн талаар бид мэдээлж байсан билээ.Нэг тэрбум ам долларыг гурван өөр газраас зээлэхээр тохиролцсон бөгөөд ойрын 10 хоногийн хугацаанд дахин хоёр өөр газраас манай зах зээлд 750 сая ам.доллар орж ирэх юм. Нэг тэрбум ам.долларыг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон зарцуулбал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон Засгийн газрын өрийн хязгаарыг давна. Тиймээс өмнө нь тавьсан өрөө дахин санхүүжүүлэхэд зээлсэн мөнгөнийхөө дийлэнхийг зарцуулна гэж Сангийн яамныхан тайлбарлаж байна. эх сурвалж mgl21.mn