Иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй үзүүлэх “Хууль зүйн туслалцааны төв”-ийг байгуулсан. Энэхүү төв нь амжиргааны төвшин доогуур өрхийн гишүүдэд өмгөөллийн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл, эрх зүйн сургалт сурталчилгаа хийх чиг үүрэгтэй юм.
Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 200 гаруй иргэнд үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг өнөөдрийн байдлаар өгөөд байна. Мөн 36 хэргийн 37 хүнд өмгөөллийн үйлчилгээг үзүүлжээ. Уг төвд улсын гурван өмгөөлөгч, нэг туслахын хамтаар иргэдэд үйлчилгээ үзүүлж буй.
Иргэн Танд хууль, эрх зүйн зөвлөгөө авах хэрэгцээ шаардлага байгаа бол хаана хэнд хандахаа мэдэхгүй байгаа бол Зэст багийн байранд үйл ажиллагаа явуулж буй Хууль зүйн туслалцааны төвд хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Мэдээллийн төв