Сэтгүүлч Н.Уранхолбоо
Арабын нийслэл Доха хотноо болж буй Жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид зодоглож байна. Өчигдөр шөнө финалын барилдаанууд үргэлжилж 57кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ний хүрэл медальт Л.Энхрийлэн БНСУ-ын бөх Мими Хухтай хүрэл медалийн төлөө барилдаж торгуулиар яллаа. Тэдний хувьд өнгөрсөн онд мөн л уг медалийн төлөө хүч үзэж байсан юм.
Нэмэлт цаг сунгаж нийт есөн минут 30 секунд барилдаж шүүгч бүсээ засахыг тамирчдад сануулж ялалтыг манай тамирчинд заалаа.
Нийт сэтгэгдэл 0