богино мэдээ New

Хөл хорионы үеэр дуу чимээний бохирдол 20 хувиар буурчээ

тахлын үеэр хүн төрөлхтний 60 хувь нь гэрийн хорионд ороход дуу чимээний бохирдол 20 хувиар буурч байгааг судлаачид баталсан таатай мэдээлэл байна..

Сэтгүүлч С.Зулцэцэг

 

  Хүний үйл ажиллагаанаас үүсэж буй дуу чимээ нь далайн экосистемд сөргөөр нөлөөлж байгаа тухай шинэ судалгаа гарчээ. Тодруулбал, тахлын үеэр хүн төрөлхтний 60 хувь нь гэрийн хорионд ороход дуу чимээний бохирдол 20 хувиар буурч байгааг судлаачид баталсан таатай мэдээлэл байна.

Далай тэнгисийн амьтад дуу чимээний бохирдлын нөлөөг хамгийн ихээр мэдэрдэг. Далай судлаачдын анхааруулдгаар дуу чимээний бохирдлоос болж далайн амьтад ижлээсээ төөрөх, хоолгүйдэх явдал ихсээд байжээ. Мөн зарим төрлийн амьтдын нүүдэл, үржил, хоол тэжээл олох үйл явцад садаа учруулдаг. Улмаар ааль зан нь тогтворгүйжиж, илүү балмад, дээрэнгүй болдог нь дуу чимээнээс үүдсэн тавгүйтэлтэй холбоотой гэнэ.

Үүнд арилжааны завь, хөлөг онгоц болон цэргийн зориулалтын шумбагч, тээвэрлэгч хөлгүүд хамгийн их нөлөөлдөг аж.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0