Сэтгүүлч Н.Уранхолбоо
Төв банкины Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 4.5 хувиар өсгөж 15 хувьд хүргэх шийдвэр гаргажээ. Өмнө нь уг хүү 10.5 хувь байсан юм. Хүүг нэмэх гол шалтгаан нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээ авч байгаагийн илрэл гэнэ. Түүнчлэн төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх бас нэгэн арга гэж дээрх зөвлөл мэдэгдэлдээ дурьдав.
Манай мэдээллийн сайт маргааш та бүхэнд Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр эдийн засаг, бизнес эрхлэгчдэд ямар давуу, сул тал үзүүлдэг талаарх нийтлэлийг хүргэх болно.