богино мэдээ New

Талархал

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд хагас жилийн хугацаа өнгөрсөн байна. Уг хуулийн үндсэн зорилго нь эдийн засгийн шудрага, тунгалаг орчин бий болгох,.
2016 оны 7 сарын 1
     Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд хагас жилийн хугацаа өнгөрсөн байна. Уг хуулийн үндсэн зорилго нь эдийн засгийн шудрага, тунгалаг орчин бий болгох, иргэдийг татварын урамшуулалт тогтолцоонд хамруулан улс эх орны хөгжилд дэмжлэг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн гурвалсан харилцааг үүсгэх билээ.
Өнөөдрийн байдлаар уг зорилт маань бодит амьдрал дээр хэрэгжиж байгааг 700 мянган айл өрх, нэг өрхөд дунджаар 2-3 гишүүнтэй гэж үзэхэд 2 сая гаруй иргэд идэвхитэй дэмжин, 51 мянган аж ахуй нэгж “Ebarimt” системд 100 хувь нэгдэн ажиллаж байгаагаас харж болно. Иргэдийн дунд хийсэн судлагаанд 214,318 иргэд манай системийг дэмжиж, цаашид хамтран хөгжүүлэх санал бодлоо илэрхийлсэн байна.
 
Гааль, Татварын Ерөнхий газар