богино мэдээ New

НӨАТ-ын сугалааны ээлжит азтаныг маргааш тодруулна

МҮОНТ-ээр шууд дамжуулна. Энэ удаагийн сугалааны тохиролд зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд цуглуулсан баримтуудыг хамруулах бөгөөд худалдан авалт хийсэн бүх баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай юм..

2016 оны 07 сарын 16

НӨАТ-ын сугалааны азтан шалгаруулах ээлжит 13 дахь тохирлыг энэ сарын 17-ны 19.30 цагаас МҮОНТ-ээр шууд дамжуулна. Энэ удаагийн сугалааны тохиролд зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд цуглуулсан баримтуудыг хамруулах бөгөөд худалдан авалт хийсэн бүх баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай юм.

НӨАТ-ын урамшууллыг олгох тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан зөвхөн бүртгүүлсэн баримтыг л сугалаанд хамруулахаар болсон бөгөөд сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх ёстой гэж заажээ.

А.СҮРЭН