богино мэдээ New

Ургац хураалт, мал төллөлтийн ерөнхий төлөв сайн байна

Энэ жил улсын хэмжээнд 19 сая төл хүлээн авснаас 55.0 мянган ботго, 568.1 мянган унага, 954.4 мянган тугал, 9.4 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж улсын хэмжээнд 73.0 орчим сая малтай болоод байна..

 

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж  13 аймгийн 353.4 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 88.5% соёололтоор  сайн үнэлгээтэй байна. 2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай, шуурхай зохион байгуулж ажилалаа.  Засгийн газар болоод тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ жил 24 орчим тэрбум төгрөгний материалыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулж  ургацын дундаж хэмжээг урьдах жилүүдээс  илүү тариалахыг зорин ажиллаж байна.

 Энэ жил улсын хэмжээнд 19 сая төл хүлээн авснаас 55.0 мянган ботго, 568.1 мянган унага, 954.4 мянган тугал, 9.4 сая хурга, 7.9 сая ишиг бойжиж улсын хэмжээнд 73.0 орчим сая малтай болоод байна. Нийт малын хорогдол 1.1 сая болж оны эхний нийт малын 1.9 хувийг эзлээд байна. Одоогийн байдлаар зуншлага нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн,  25 орчим хувьд дунд,  5 орчим хувьд муу байна гэж Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд  мэдээллээ. 

Х.Ариунаа