“Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг” өнөөдөр, маргааш "Мишээл" барилгын их дэлгүүрт байрлах “Орон сууцны бирж”-д болж байна. Өдөрлөгт барилга орон сууц, даатгалын компани, арилжааны банк, байраа зарахаар төлөвлөж буй иргэд оролцож, зорилтот худалдан авагчдад мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна. Ялангуяа хууль эрхзүй, ипотекийн зээл, барилгын чанар, үзүүлэлт, зах зээл, үнэ ханшийн судалгаа гэх мэт олон талын мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд олгох аж.
Улаанбаатарт байршилтай 200 гаруй шинэ орон сууц болон хоёрдогч зах зээлийн байруудаас сонголтоо хийх боломжийг иргэдэд олгож байгаа гэлээ.
Хөтөлбөр:
- Онцгой хямдрал, урамшуулалтай орон сууцны төслүүдийн мэдээлэл, танилцуулга
- Банк, санхүүгийн мэргэжилтнүүд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөвлөгөө
- Мэргэшсэн даатгалын компанийн ажилтнууд орон сууц ба түүнтэй холбоотой даатгалын асуудлаар зөвлөмж
- Орон сууц худалдах болон худалдан авахад шаардлагатай зөвлөгөө өгөх үйл ажиллагаа багтана.
Түүнчлэн зарим арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээл олгохгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнд хариулт, зөвлөгөө өгөхөөр Монголын Ипотекийн Корпорацийн мэргэжилтнүүд өдөрлөгийн турш мэдээлэл өгөх болно. Мөн зөвхөн эдгээр өдрүүдэд энэ жилийн орон сууцны хамгийн доод үнийн санал гаргаж байгаа аж.
www.hunnu.mn