богино мэдээ New

Нөөцийн мах өчигдрөөс эхлэн худалдаанд гарч эхэллээ

Нөөцийн махыг нийслэл хот болон Дархан, Эрдэнэтэд сонгосон борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр худалдаалах юм. Үүнд, Үхрийн ястай 1 кг ястай махны жижиглэн худалдаалах үнэ 5750 төг, хонины ястай мах 5400 төг, ямааны мах 4400 төгрөгийн үнэтэй байх юм. .

Нөөцийн мах өчигдрөөс эхлэн худалдаанд гарч эхэллээ. Нөөцийн махны худалдааны нээлтийг “Баатрууд тэнгэр” компанид хийж, жижиглэн түгээгчдэд хүргэн өгсөн байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амыг хавар 4-5 дугаар сараас эхлэн тухайн жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд хямд мах худалдаалж, махны үнийг барихын тулд урьд өвөл нь мах нөөцөлдөг болсоор удаж байна. энэ жилийн хувьд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд хот суурингийн хүн амыг  нөөцийн махаар хангана.

Нөөцийн махыг нийслэл хот болон Дархан, Эрдэнэтэд сонгосон борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр худалдаалах юм. Үүнд, Үхрийн ястай 1 кг ястай махны жижиглэн худалдаалах үнэ 5750 төг, хонины ястай мах 5400 төг, ямааны мах 4400 төгрөгийн үнэтэй байх юм. 

www.hunnu.mn