Монголбанкнаас зарласан ам.долларын өнөөдрийн ханш 2017 төгрөг байв. Энэ нь өнгөрсөн сарын эхэн үетэй харьцуулбал буурсан үзүүлэлт боловч, дунд үеийнхээс өссөн дүн боллоо. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхэн үед 2050 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар эргэн суларч байсан юм. Ингээд өнгөрсөн сарын 22-ны байдлаар 1980 төгрөгтэй тэнцсэн нь өнгөрсөн оны долдугаар сараас хойш хамгийн доод үзүүлэлт болсон. Харин ойрын үед ханш эргэн чангарч 2020 төгрөгтэй тэнцэв. Гэхдээ ойрын өдрүүдэд эргэн хямдрах хандлагатай байгаа юм. Энэ нь Оюутолгойн хөрөнгө далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхээр болсонтой холбоотой гэж эдийн засагчид үзэж байна.