Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ /www.tugeene.mn/
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хямдарсан. Гэтэл дотоодод үнэ буурдаггүй талаар иргэд шүүмжилдэг. Тэгвэл шатахууны үнийн 40 хувийг татвар эзэлдэг аж. Тухайлбал, гаалийн татвар үнийн дүнгийн тав, НӨАТ 10 хувийг эзэлдэг. Үүнээс гадна онцгой албан татвар автобензины тн тутамд 400 мянга, дизель тн тутамд 520 мянган төгрөг ногдуулж буй юм байна. Мөн замын татвар авдаг. Ингээд үлдсэн хэсэг нь нефть импортлогч компанийн ашиг болдог аж. Энэ нь манай улсад ойролцоогоор тав орчим хувь байдаг гэнэ. Нефтийн үнэ хямдарсан энэ үед дэлхийн бусад орнууд ч татварын хэмжээг өсгөж, төсвөө тэтгэж байгаа юм. Тухайлбал, нефтийн онцгой албан татварын хэмжээг нэмснээр төсөвт жилд 500 орчим тэрбум төгрөг төвлөр байгаа бөгөөд энэ мөнгөөр хүүхдийн, эхчүүдийн одонгийн мөнгө хэлбэрээр иргэдэд очиж буй юм.