Сэтгүүлч Н.Уранхолбоо
Энэ жил улсын хэмжээнд 323 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөжээ. Үүнээс 301 мянган га-д улаанбуудай тариалж, 328 мянган га-д уринш бэлтгэн, 386 мянган тн ургац хураан авахаар төлөвлөжээ. Үүнд 48 мянган тн буудайн үр шаардлагатай байгаагаас 35.5 мянган тн-ыг нь дотоодоос бүрдүүлсэн байна. Өмнө жил ургац муу байсан тул тариалан эрхлэгчдэд 14 мянган тн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгосон. Гэхдээ санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан хоёр мянган тн үр импортлохоор болжээ. Харин “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-тай гэрээ байгуулж, хоёр аж ахуйн нэгж, зургаан мянган тн үр импортлохоос, хоёрыг нь оруулж иржээ.