Энэ оны тариалалтад зориулж найман тн үрийн буудай импортлох аж. Үүнээс одоогоор Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлт хийж, хоёр мянган тн үрийн буудай хүлээн аваад буй гэнэ. Импортын буудай нь манай оронд нутагшсан Алтайская-530 үрийн буудайн шинэчилсэн сорт гэдгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мэдээллээ. Уг үрийн буудай нь Алтайская-530 сортоос 5-7 цн-ээс илүү ургац өгөх боломжтой гэнэ.