Сэтгүүлч Н.Амаржаргал /www.tugeene.mn/
“МИК Холдинг” компанийн ТУЗ өнгөрсөн сард хуралдаж, нэгж хувьцаандаа 241.2 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг баталгаажуулсан бөгөөд ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн дансанд байршуулах аж. Тус компани өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржид бүртгэгдсэн бөгөөд ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гарган дотоодын зах зээлд борлуулж байна.