“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах зорилгоор Орхон аймаг “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн 2022-2024 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүн амаа өсгөх, аймагт дутагдалтай байгаа ажлын байрыг нөхөх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар хамтран МУБИС-ын Архангай аймаг дахь багшийн сургууль, МУИС-ын салбар Ховд их сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн удирдлага, оюутнуудтай хамтран ажиллах, аймгаа сурталчлах уулзалтыг энэ сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Мэдээллийн төв