Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменстан улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад энэ сарын 10-13-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Тус айлчлалын хувьд хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос анхны төрийн айлчлал аж.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменстан улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтой албан ёсны хэлэлцээ хийж, Туркмены ард түмний үндэсний удирдагч, Туркменстаны Халк Маслахатын дарга Гурбангули Бердымухамедовтой уулзаж хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаанд өргөн хүрээний асуудлаар уулзалтууд хийх юм байна.
Мөн энэ айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменстаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон улсын форумд хүндэт зочноор оролцох юм.
Нийт сэтгэгдэл 0