Монгол Улсад Банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэж буйтай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус банкны үе үеийн удирдлагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Жаргалсайхан, А.Батсүх нар оролцов.
Энэ үеэр Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого, түүний сорилтууд, ковид-19 цар тахлын үеийн мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдал болон Банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийв. Мөн Банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой Төв банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, санал солилцоо.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн санаачилгаар Монголбанкны Ерөнхийлөгч нарын клуб үүсгэн байгуулагдсан бөгөөд үе үеийн Ерөнхийлөгч нар уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар санал солилцож байх нь чухал юм.
Эх сурвалж: Монголбанк