Сэтгүүлч Н.Уранхолбоо
Төв банкнаас хугацаа хэтэрсэн мөн чанаргүй зээлийн ангилалд орсон өр төлбөртэй иргэн, аж ахуй нэгжүүд энэ оны зургаадугаар сарын 02-ныг хүртэл төлбөрөө барагдуулж ангиллаа сайжруулах боломж олгосон. Гэтэл иргэд, аж ахуй нэгжүүдийн ангилал сайжраагүй талаар олон нийтийн сүлжээгээр гомдол, мэдээлэл яваад буй.
Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкнаас дараах хариултыг өгч байна. "Ангилал нь сайжраагүй иргэд тухайн зээл нь харъяалагдаж байгаа банк, санхүүгийн байгууллагадаа өр төлбөрөө барагдуулсан тухай хүсэлт, өргөдлөө өгч мэдэгдэх ёстой. Улмаар зээлийн гэрээгээ дуусгавар болгож цуцлах учиртай юм. Ингэснээр тухайн байгууллага нь мэдээлэл ирүүлж бид ангиллыг нь өөрчилдөг. Түүнээс биш манайх зээлийн мэдээллийг нь автоматаар өөрчлөх боломжгүй байдаг" гэсэн.
Дашрамд дурьдахад төв банкнаас ковид-19 болон цаг үеийн зуд зурхантай холбоотойгоор нийгэм, эдийн засагт үзүүлэх урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 100 жилийнхээ ойн хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдийн зээлийн муу ангиллыг сайжруулах боломж олгоод байсан юм.
Нийт сэтгэгдэл 0