Сэтгүүлч Н.Уранхолбоо
УИХ-ын сонгуультай холбоотой асуудлууд гарсаар байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшигч Х.Болормаа "царцаа" буюу өөртөө санал өгөх хүмүүсийг автобусаар зөөж, мөнгө тараасан тухай тухайн тойрогт нэр дэвшигчдээс мэдээллээ.
Энэ талаар БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайн онцолж байв. Сонгуулийн урьдчилсан дүн мэдээгээр Б.Жаргалсайхан хамгийн өндөр саналтай эхний зургаан нэр дэвшигчийн нэг байсан ч Х.Болормаа саналаар илүүрхэн УИХ-ын гишүүн болох болзлоо хангасан юм.
Б.Жаргалсайхан "Ашиг сонирхлын асар их зөрчилтэй хүнийг тэнд албаар нэр дэвшүүлсэн. Х.Болормаа мөнгө тарааж, "царцаа"-г автобус, автобусаар нь зөөсөн. Мөн иргэдийн мэдээлэл аюулгүй байх боломжгүй болжээ" гэлээ.
Х.Болормаагийн хувьд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан.
Нийт сэтгэгдэл 0