Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүгээ буурууллаа. Тодруулбал, тус хороо өнөөдөр хуралдаж бодлогын хүүг нэг хувиар бууруулж 11 хувь болгосон байна. Он гарснаас хойш ийн хоёр хувиар уг хүүг бууруулаад байгаа нь энэ юм.
Бодлогын хүүг бууруулж буй шалтгааныг төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Эдийн засгийн идэвхижлийн улирал эхэлж байна. Мөн бизнесийн зээл өсөөгүй байгаа нь санхүүжилтын нөхцөл чанга буйг илтгэнэ. Тиймээс бодит эдийн засгийг дэмжих үүднээс бодлогын хүүг дараалан буурууллаа. Мөнгөний бодлогын хатуу төлөв 2022 оноос явж ирсэн. Дэлхийн төв банкууд болгоомжтой хандаж байна. Бид ч мөн ялгаагүй огцом хөдөлгөөн хийхгүй байгаа. Гэхдээ инфляцийн төлөв байдал 6,4 хувь руу ороод ирсэн. Гол зорилт руу ойртсон учраас бодлогын хүүгээ бууруулах нэг шалтгаан болж буй хэрэг" гэлээ.
Нийт сэтгэгдэл 0