богино мэдээ New

УИХ-ын хаврын чуулган маргааш эхэлнэ

.

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Улсын Их Хурлын /УИХ/ Хаврын чуулганы нээлтийг маргааш хийнэ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус тус заасан байдаг. 

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган 76 гишүүнтэй парламентын сүүлчийн чуулган бөгөөд чуулганыг нээж, УИХ-ын дарга үг хэлсний дараа Үндэсний аюулгүй байдлын талаарх мэдээллийг хаалттай сонсоно.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0