Сэтгүүлч Н.Уранхолбоо
Монгол Оросын хамтын ажиллагааны өргөн цар хүрээний асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.Л.Оверчукийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уг уулзалтаар эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхээр талууд санал нэгджээ. Түүнчлэн Оросын талаас уул уурхай, боловсрол, санхүүгийн салбарт илүү өргөн хүрээнд хамтран ажиллах саналаа илэрхийлсэн байна. Мөн энэ үеэр Ерөнхий сайд "Өнгөрсөн сард бензин, дизель түлш, эрчим хүчтэй холбоотой үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэж өгсөн"-нд талархал илэрхийлсэн аж.
Нийт сэтгэгдэл 0