Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 1 дүгээр улирлаас эхлэн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-тай хамтран улс хоорондын ачаа тээврийн С төрлийн зөвшөөрлийг олгож эхэлсэн.
Түүнчлэн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс Монголын хөрөнгийн биржтэй хамтран цахим арилжааг амжилттай зохион байгуулж хүргэж өгөх нөхцөлөөр нүүрсээ борлуулан Ганц мод боомтод хүргэж өгөх тээвэр зохион байгуултыг хийж гүйцэтгэж байна.
Эрдэнэс Тавантолгой ХК 2023 оны 2 дугаар улиралд хуваарилагдсан 4,680 С зөвшөөрлийг доорх нөхцөлийн дагуу хуваарилан олгоно:
1. Хүргэж өгөх нөхцөл бүхий биржээр борлуулсан нүүрсийг тээвэрлэхэд шаардлагатай С төрлийн зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны газартай ерөнхий гэрээ байгуулан цахим үнэ хаялцах ажиллагаанд оролцон шалгарч, “Нүүрс тээвэрлэх гэрээ” байгуулсан тээврийн компаниудад олгох,
2. Хувь тэнцүүлэн олгоход тавигдах шаардлага:
⦁ Эрдэнэс Тавантолгой ХК-тай тээврийн хариуцлагын гэрээ байгуулсан байх
⦁ Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн нэгдсэн системд С зөвшөөрлийн хүсэлтээ ирүүлсэн байх.
2023 оны 2 дугаар улирлын Гашуунсухайт – Ганцмод боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэх “С” төрлийн зөвшөөрлийн бичгийн хүсэлтийг 2023 оны 3-р сарын 20-ны 13.00 цагаас 30-ны өдрийн 24:00 цагийн хооронд Авто тээврийн үндэсний төвийн ТЭЭВРИЙН НЭГДСЭН СИСТЕМ-ээр дамжуулан хүлээн авна.
Дээр дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд хүсэлт хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
АТҮТ – Тээврийн нэгдсэн систем: https://teever.transdep.mn/login
Эх сурвалж: Эрдэнэс тавантолгой ХК, Хэвлэл мэдээллийн алба