Нүүрсийг цахимаар арилжаалдаг болсноос хойш 15 дахь удаагаа амжилттай арилжсан талаар "Эрдэнэс тавантолгой" ХК-иас мэдээллээ. Тодруулбал, тус компани өнөөдөр 15 багц 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр арилжаалсан байна. Цахим арилжаанд нийт хоёр аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 70.30 ам.доллароор арилжжээ.
Нийт сэтгэгдэл 0