Сэтгүүлч Н.Уранхолбоо
Төрийн мэдлийн уул уурхайн томоохон компаниудын нэг "Эрдэнэс тавантолгой" ХК-д Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч буюу БЭТ томилоод 10 сар болж, энэ хугацаанд 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлого ч олсон байна. Тодруулбал, нүүрсний тонн тутмаас орох орлогын үр дүнг сайжруулах зорилгоор биржээр арилжаалах болсон юм. Энэ хугацаанд 44 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж 467.8 сая ам.долларын өртөг бүхий 4.2 сая тонн нүүрс борлуулжээ.