Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Улаанбаатар, Мияконожо хотуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг Сурагч солилцооны хөтөлбөр өнгөрсөн сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод амжилттай хэрэгжсэн байна. Хөтөлбөрт нийслэлийн 10 сурагч хамрагдаж, Япон Улсын түүх, хэл, соёл, ёс заншил, хөгжил, иргэдийн ахуй амьдралтай танилцжээ.
Түүнчлэн Мияконожо Техникийн коллежид зочилж, шинжлэх ухааны туршилтууд хийсэн юм. Харин Мияконожо хотын сурагчид ирэх жил Улаанбаатар хотноо ирж, Монгол Улсын түүх, соёл, ёс заншилтай танилцана.
Улаанбаатар, Мияконожо хотуудын хувьд1999 онд найрамдалт харилцаа тогтоож, 2014 оноос эхлэн Сурагч солилцооны хөтөлбөрийг хоёр жил тутамд хэрэгжүүлсээр иржээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийт сэтгэгдэл 0