Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Оюутолгойн гүний уурхайд ажиллаж буй туслан гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн залуус хөдөлмөрийн хөлсөө хууль, журмын дагуу зөв тооцуулах үүднээс Захиргааны хэргийн шүүхэд хүртэл хандаж эцэст нь мухардалд орсон учраас өнөөдрөөс албан ёсоор 200 гаруй ажилтан ажил хаялт зарлажээ.
Энэ сарын 14-нд эдгээр ажилчдын төлөөлөл хэвлэлийн хурал хүртэл хийж байв. Тухайн үед "Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар 14/14 хоногоор ажиллах таатай нөхцөл бүрдсэн. Гэвч энэ хуваариар ажилласнаас хойш илүү цаг болон цалин хөлсөө дутуу олгох асуудал байсаар байна" гэж байлаа.
Нийт сэтгэгдэл 1
Зочин 1 жил
Хэнээс юу гуйгаад байгаа юм бэ өөрсдөө уурхайгаа л ажиллуулчхаач дээ