богино мэдээ New

СБД-ийн ИТХ-ын дарга Б.Энхболдод "Хүндэт профессор" цол хүртээлээ

Монгол төр ухдаг биш ургуулдаг, олон оюуттолгойг олон оюунттолгой болгох хэрэгтэй гэж боддог" гэлээ.  .

Сэтгүүлч Л.Баатархүү

    "Глобал удирдагч" их сургуулийн 15 жилийн ойн өдрүүд тохиож байна. Ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр одоогоос 15 жилийн өмнө тус сургуулийн суурийг тавилцаж байсан нийслэлийн Сүхбаатар дүүргийн /СБД/ ИТХ-ын дарга Б.Энхболдод хүндэт профессор цол хүртээлээ. 

Энэ үеэр Б.Энхболд "Айл бүрийн хүүхдийг Америкт сургъя гэсэн мөрөөдөл тухайн үеийн үүсгэн байгуулагч залууст байсан. Өөрөөр хэлбэл, өөрсдөдөө олдсон боломжийг бусдад ч бас хуваалцах ёстой гэдэг зарчим бидэнд бий. Мэдсэн мэдлэг, чадвараа зөвхөн өөртөө залгиад байх бусдад ч гэсэн хуваалцаж, хүртээх учиртай. "Глобал удирдагч" их сургуулийн Эрдмийн зөвлөлөөс надад "Хүндэт профессор" цол хүртээсэнд би дотроо жаахан ичингүйрч л байна. Миний хувьд асуусан, яагаад надад энэ цолыг хүртээж байгаа юм бэ гээд. Гэтэл профессор гэдэг үгний цаана эрдэм мэдлэг, сурсан мэдснээ бусдад дамжуулж байгаарай мөн өөрөө үлгэрлэж, тасралтгүй суралцаарай гэсэн утга байдаг аж. Надад уг нь хүндэдмээр сонсогдож байлаа. Монгол төр ухдаг биш ургуулдаг, олон оюуттолгойг олон оюунттолгой болгох хэрэгтэй гэж боддог" гэлээ.  

Энхболд

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0