Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны хуралдаан өчигдөр болж хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Жендерийн эрх, тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны "Дэд хөтөлбөр батлах тухай" 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тухай дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа
-Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай асуудлыг ИТХ-ын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны дарга С.Эрдэнэцэцэг нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн талаар тус дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл 0