богино мэдээ New

АИХ-ын төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүллээ

шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдрийг тохиолдуулж тэдэнд хүндэтгэл үзүүлснээс гадна тус хуулийн шинэчилсэн найруулгын талаар санал солилцсон юм. .

Сэтгүүлч С.Золзаяа

     Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд тус дүүрэгт оршин суудаг Ардын их хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Тодруулбал, шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдрийг тохиолдуулж тэдэнд хүндэтгэл үзүүлснээс гадна тус хуулийн шинэчилсэн найруулгын талаар санал солилцсон юм. 

Уулзалтын үеэр Б.Энхболд дарга "Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулийг улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй.
Улсын Бага хурлаас эхтэй үе үеийн хууль тогтоох дээд байгууллагад иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдон ажиллаж энэхүү түүхийг бүтээлцэж, үнэтэй хувь нэмрээ оруулан 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргэе" гэлээ. Мөн хүрэлцэн ирсэн депутатуудад дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдгийг гардууллаа.

Enkhbold

Ардын их хурлын депутат

Ардын их хурлын депутат

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0