Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 17 агентлагийн болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөллөө. Тодруулбал, цар тахлын хуулийн үйлчлэл зогссонтой холбоотойгоор ийнхүү сэлгээ хийж буй юм байна.
Төрийн нарийн бичгийн дарга нар:
- Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва
- Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг
- Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр
- Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Засгийн газрын агентлагийн дарга нар:
- Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа
- Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун
- Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл
- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун
- Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн
- Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул
- Ойн газрын дарга Б.Оюунсанаа
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадорж
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Г.Батдорж
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир
- Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан
- Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул
- Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нийт сэтгэгдэл 0