Сэтгүүлч Н.Уранхолбоо
Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Харагчин хэмээх Усан туулай жилийг угтан “Туулай жил” 1 унцын 999 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Тус сангаас өмнөх онуудад мөн дурсгалын зоос гаргаж байсан юм.
Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Дурсгалын зоосыг орчин үеийн Smartminting технологиор урласан байна.
Зоосны мэдээлэл: 10’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй дурсгалын зоос.
Мөн Монголбанкнаас эрхлэн гаргасан болон франчайз дараах зооснуудыг шинээр худалдаалж байна. Үүнд: “Sweet silver rabbit” мөнгөн зоос, “Gilded Charming Tiger” мөнгөн зоос, “Year of the Rabbit 2023” алтан зоос, “Year of the Тiger 2022” алтан зоос, “Year of the Rabbit 2023” ялтсан мөнгөн зоос, “Year of the Тiger 2022” ялтсан мөнгөн зоос, “Монгол-Япон 50 жил” ялтсан мөнгөн зоос, “Монгол-Австрали 50 жил” ялтсан мөнгөн зоос, “Данзангийн доллар” ялтсан мөнгөн зоос. Эдгээр зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайт болон 11-329677 дугаар утаснаас тодруулах боломжтой.
Нийт сэтгэгдэл 0