богино мэдээ New

Монголбанк Хятадын ардын банк своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцэж байна

.

Сэтгүүлч Л.Баатархүү

     Ирэх онд манай улсаас гадаад өр, бондуудын төлбөрийг хийнэ. Мөн Монголбанк Хятадын ардын банк хоорондын "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох"  своп хэлцлийн  дагуу 15 тэрбум юань буюу зургаан их наяд төгрөгийг солилцох хэлцлийг 10 гаруй жилийн өмнө байгуулсан. Манай төв банкнаас 12 тэрбум юанийг авч ашигласан байна. Гэвч төлж чадахгүй байгаа учраас ирэх онд дахин хойшлуулах хэлэлцээрийг хийж байгаа аж. Дашрамд дурьдахад өнгөрсөн 2020 оны долоодугаар сарын 31-нд уг хэлцлийг гурван жилээр хойшлуулсан байдаг.  

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Улсын гадаад валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрэх үед своп хэлцлээр авсан юанийнхаа 500 сая ам.доллартай дүйх хэсгийг төлөхөөр төлөвлөж байсан. Гэвч цар тахлын улмаас хил хаагдаж, гадаад валютын орох урсгал саатсанаар бид нөөцөөсөө төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх шаардлагатай болсон. Своп хэлцлийг сунгахаас өөр аргагүй нөхцөлд хүрээд байна” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0