Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Энэ сарын 15, 16-нд болсон Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хуралдааны үеэр төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байр сууриа ийн илэрхийллээ.
-Ирэх улирлуудад ч эдийн засгийн нөхцөл байдал хүнд хэвээр байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, эрдэс түүхий эдийн үнэ бууран, гадаад орчны эрсдэл таагүй дүр зураг харагдаж байгаа.
Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ, мөн түлш эрчим хүчний хямрал олон оронд нүүрлэсэн зэрэг нь глобал эдийн засгийн өсөлтийн төлөв муудах гол хүчин зүйл болж байна.
Манай улсын худалдааны гол түнш оронд мөрдөгдөж буй "Тэг ковид" бодлого үргэлжилсээр байна. Мөн БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хүндрэл даамжран, эрсдэл нэмэгдсэн байдалтай байна. Дэлхий нийтээр үнийн өндөр өсөлттэй тэмцэж, томоохон эдийн засагтай хөгжингүй орнууд хүүгээ огцом нэмэгдүүлж байгаа нь бусад орнуудад бодлогын хүүгээ өсгөх дарамт бий болгож байна. Энэ нь зайлшгүй арга хэдий ч глобал эдийн засгийн идэвхжлийг хумих нөлөөтэйг судлаачид онцолж байна.
Дотоод эдийн засгийн хувьд идэвхжил хүлээлтээс давж, энэ оны энэ оны эхний гурван улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад эдийн засаг 3.7 хувиар тэлж сэргээд байна. Нүүрсний экспорт сэргэж, төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь уул уурхай, тээвэр, барилгын салбарын өсөлтийг тэтгэлээ.
Нийт сэтгэгдэл 0