Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
“Монголбанк, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд хооронд зээлийн мэдээлэл солилцох журам”-ын төсөлд санал авч эхэлжээ. Та бүхэн 30 хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү төсөлтэй холбоотой санал хүсэлтээ s.munkherdene@mongolbank.mn мэйл хаягаар илгээх боломжтой аж.
Уг журамд зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл дамжуулах, хадгалах, нэвтрэх, хамгаалах зэргийг зохицуулсан юм байна.
Энд дарж журмын төсөлтэй танилцана уу.