Сэтгүүлч Н.Уранхолбоо
Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувь болголоо. Энэ сарын 15, 16-д тус хороо хуралдаж дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, экспортын гол түүхий эдийн үнэ буурч, гадаад орчны төлөв таагүй байгаа мөн ирэх онд үргэлжлэн муудах эрсдэл бий учраас ийм шийдвэр гаргажээ. Мөн мөнгөний бодлогын хороо дунд хугацаанд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг өсгөх зорилгоор бодлогын хүүг нэмэгдүүлсэн талаар төв банкнаас мэдээлсэн юм.
Үүнээс гадна ирэх улирлуудад гадаад инфляц, хүнс болон шатахууны үнийн өсөлтийн нөлөө өмнөх төсөөллөөс нэмэгдэх, төсвийн зардал, цалин хүлээлтээс өндөр өсөхөөр байна.