Сэтгүүлч Л.Баатархүү
Нэгэн цагт "Монголын хамгийн залуу лидер" хэмээгдэж байсан Сангажавын Баярцогт сүүлийн хэдэн жил "Оюу толгой" төсөлтэй холбоотойгоор хууль, шүүхийн үүдэнд "уяатай" байсан юм. Харин тэрбээр өнөөдөр Швейцарын холбооны прокуророс цагаадсан талаар болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Түүний яриан дунд хамгийн их анхаарал татсан утга нь "Би хувь хүнийхээ болон улстөрчийнхөө хувьд ч улс төрд цаашид маш идэвхитэй байх болно" хэмээн онцлов. Ямартаа ч тэрбээр бүх хэрэг нь цагаадсан учраас албан ёсоор дохиураа цохиж улс төрд эргэн ирж буйгаа зарлалаа.
С.Баярцогтыг оффшор дансанд их хэмжээний мөнгө байршуулсан. Үүнийг "Оюу толгой" төслийн хүрээнд авлига авсан байх магадлалтай талаар нэг хэсэг олны анхаарлыг татаж Швейцарын холбоо, Хонконг, Австрали болон Монгол Улсын цагдаа, прокурор, АТГ байгууллагууд зургаан жил гаруйн хугацаанд шалгаж "хар гэрт"-д хүртэл хорьсон.
Өнгөрсөн зургаадугаар сарын 13-нд Монголын прокурорын байгууллагаас С.Баярцогтыг албан тушаалаа ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, оффшор бүсэд их хэмжээний мөнгө байршуулж мөнгө угаасан зэргээр ял тулгаснаа цагаатгасан бол наймдугаар сарын 24-нд түүнд давхар шалгаж байсан Швейцарын холбооны прокурорын байгууллагаас цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол ирүүлжээ.
Монголын улстөрчдийн түүхэн дахь содон, олон улсын хууль, хүчний байгууллагуудын хамтарсан том баг оролцож шалгасан хэрэг зөвхөн С.Баярцогтынх болж байна. "Оюу толгой" төслийн гэрээг тухайн үед буюу 2009 онд ахалж ажиллахад Сангийн сайд байсан С.Баярцогтоос өөр 20 мянган хувьсагчтай тоо ойлгох төрийн түшээ байгаагүй учраас энэ эрхмээр ахлуулсан гэдгийг тухайн үед төрийн түшээ хийж байсан "нөхдүүд" нь хүртэл хэлдэг.
Нийт сэтгэгдэл 2
Зочин 1 жил
Баяр цогт одоо хэрэггүи чамаиг иргэд хүлээж авахгүи нэгэнт хулгаич гэдэг нь батлагдсан бол Хөхөө шиг донгодоод Тахиа шиг гоеодч хэрэггүи. Монгол улс чамаар дутахгүи. Чинии баих газар тусгаи тэндээ очиж жангаа хүртвэл өөрт чинь өлзиитэи. Өөр юмгүи.
Зочин 1 жил
Урвагч гэж боддог монголд у ч хийгээгүй хөгийн хужа гэнэв зэ