Сэтгүүлч С.Хэрлэн
"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутагт шинэ ажлын байр нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжиж Их дээд сургууль, коллеж мэргэжлийн сургалтын төвүүдтэй хамтран ажиллаж байгаа аж. Үүний нэг нь Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг Төмөр замын МСҮТ юм байна.
"ШИНЭ ТӨМӨР ЗАМ" төслийн хүрээнд байгуулагдсан "ТӨМӨР ЗАМ"-ын МСҮТ энэ жил Өмнөговь аймгаас түлхүү элсэлт авах бөгөөд МТЗ ТӨХК, ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК, ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ ХХК зэрэг байгууллагуудын захиалгаар дараах мэргэжлийг санал болгож байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж онцоллоо.
1. Өртөөний жижүүр
2. Зүтгүүрийн туслах машинч
3. Илчит тэрэгний засварчин
4. Вагон үзэгч, засварчин
5. Ачаа вагон хүлээлцэгч
6. Төмөр замын замчин
Шинэ төмөр зам төсөл дээр үйлдвэрлэлийн дадлага хийх орчин нөхцөл, тэтгэлэг, дотуур байр, төгсөөд ажлын байраар хангагдах боломжтой.
Бүртгэл Даланзадгад хотын 7 сургууль дээр энэ сарын 26, 27, 28 ны өдрүүдэд явагдана.
Өмнөговьчууд эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа суралцаж, эх нутагтаа ажиллах бас нэгэн боломж бүрдэж байна.