Б.Энх-Эрдэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д болж буй Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан уулзалт хийж, хуралд бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч бусад томоохон төслүүдийн талаар танилцуулж хөрөнгө оруулагчдыг урьсан. Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий сайд Роснефть болон бусад албаны хүмүүстэй уулзалт, хэлэлцээр хийж ирэх 2027 он хүртэл АИ-92 автобензинийг тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэйгээр авахаар талууд тохирчээ.
Мөн олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Оросын Холбооны Улсын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцсан байна.
Эх сурвалж: Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах алба
Нийт сэтгэгдэл 0