Сэтгүүлч Л.Баатархүү
Төв банкнаас олон улсын эдийн засаг ялангуяа ОХУ, Украйны дайны нөхцөл байдлын үед үүсэж буй нөлөөллийн талаар гаргасан онцлох мэдээллүүдээс хүргэж байна. Ялангуяа нүүрсний зах зээл, улс орнуудын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар энэхүү тойм мэдээллээс аваарай.
Монголбанкны энэхүү төсөөлөл, тоймд дэлхийн эдийн засагт сүүлийн 10 жилд гараагүй үнийн огцом нэмэгдэл, барааны хомсдлыг онцоллоо. Тодруулбал, олон улсад ган гачиг, их хэмжээний хур тунадас зэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдал нэг болон Ковид-19 цар тахлаас үүдэлтэй тээвэр логистикийн саатлаас шалтгаалж хүнсний үнэ мөргөлдөөнөөс өмнө сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ
хүрээд байв. Нийлүүлэлт тогтворжоогүй үед хоёр орны хооронд мөргөлдөөн үүссэн нь дэлхийн нийтээр хүнсний нийлүүлэлтийн доголдол улам даамжрах, хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөлийг үүсгэлээ. Энэ нь дэлхий дахинд эмзэг бүлгийн ард иргэдэд илүү хүндээр тусаж өлсгөлөнгийн аюулд нэрвэгдэж болзошгүй иргэдийн тоо огцом нэмэгдэх эрсдэл бодитоор бий болгож байна.
Дэлгэрэнгүйг эндээс хүлээн авна уу.