Сэтгүүлч Л.Баатархүү
Эдийн засгийн чуулганы уулзалтын үеэр эхний илтгэлийг Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын эрхэлсэн захирал Марселло Эстивао тавьсан. Түүний илтгэлд макро эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийн гол хөшүүрэг нь Монголбанк бодлогын хүүгээ нэмж есөн хувьд хүргэсэн нь "оновчтой" хувилбар гэдгийг тодосгосон нь онцлог байлаа.
Мөн тэрбээр "Дэлхийн олон оронд бодлогын хүүг өсгөж байна. Монголбанк бодлогын хүүг есөн хувьд хүргэсэн нь зөв. Азийн орнуудтай харьцуулахад Монгол хамгийн өндөр буюу 14 хувийн инфляцтай байна. Мөн Монгол Улсын нийт өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэж байгаа. Үүний 5 хувийг Хөгжлийн банкны зээлүүд эзэлжээ. Өр, ДНБ-ий харьцаа, сүүлийн гурван жилд тараасан халамжийн хэмжээгээр Монгол Азид мөн л дээгүүр байна" гэв.