Сэтгүүлч Н.Уранхолбоо
Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авчээ. Харин энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байгаа аж. Энэ талаар төв банкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "20-24 тонн үнэт металл гэдэг нь 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар гадаад валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар хүрээд байгаа. Энэ нь манай улсын 6-7 сарын импортын хэрэгцээг хангах буюу олон улсын жишгээр харвал харьцангуй хангалттай түвшин юм. Иргэдэд хандаж хэлэхэд ханш суларна гэсэн хүлээлтээр төгрөгийн хуримтлалаа ам.долларт шилжүүлэх гэж яарах шаардлагагүй. Бидний хувьд нөхцөл байдал тогтворжино гэж үзэж байна" гэлээ.