Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид Баян-Өлгий аймагт ажиллав. Уулзалтын үеэр Өлгийчүүд Хөгжимт драмын театрын суудлыг битүү дүүргэсан байлаа. Энэ үеэр тус аймгийн АН-ын гишүүд "Одоо ашиглалтад орох гэж буй Асгатын мөнгөний ордыг хөдөлгөх гол хөшүүрэг, дэд бүтцийг Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа санаачилж гүүр, зам зэргийг тавьж байсан".
Мөн Х.Баттулга "Улс төр бол спорт биш. Туршлага шаардлаг ийм талбар. Намын нөхдөөс минь надад маш их санал ирсэн. Одоо л та намаа нэгтгэж нэг тийш нь болгож өгөхгүй бол болохоо байх нь гэсний үндсэн дээр миний бие нэр дэвшиж байгаа" гэсэн юм.