Сэтгүүлч Н.Уранхолбоо
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд өргөн хэрэглээний шатахууны төрлүүд бүгд нэг сар ба түүнээс дээш нөөцтэй байгаа аж. Тодруулбал,
- АИ-92 авто бензиний 43 буюу 57.607тонн
- АИ-95 авто бензиний 45 /3993 тонн/
- А-80 авто бензиний 77 /12901тонн/
- Дизель түлшний 30 /81.782 тонн/ хоногийн нөөцтэй байгаа юм.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын эхний байдлаар 37 хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн сарын 21-ний өдрийн байдлаар
Улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 69 хоног, Аи-92 автобензин 44 хоног, дизелийн түлш 31 хоног, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байлаа.
Нийт сэтгэгдэл 0