Сэтгүүлч С.Ариунзул
Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа тав дахь аймагтаа амжилттай үргэлжилж Говьсүмбэр аймгийн Чойр хотод ардчиллын дэмжигчидтэй уулзалт хийжээ. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулахын өмнө АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир “АН-ын даргын сонгууль хуулийн хүрээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн болох”-ыг Улсын дээд шүүхийн 38-р тогтоолд заасны дагуу гишүүд дэмжигчдэд тайлбарлан танилцуулсан юм.
Түүнчлэн нэр дэвшигч Х.Баттулга “Нэн тэргүүнд тамга тэмдгийн асуудлыг шийдэх, цаашлаад ирэх сонгуулиудад АРДЧИЛЛЫГ ялуулах бодлого боловсруулсан. Нийт сонгогчдын 44 хувийн санал авсан МАН үнэмлэхүй олонхи болсон байна. АН парламентад олонхи эсвэл хүчтэй сөрөг хүчин байх бүрэн боломжтой. Бид "Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна" гэдгийг яс мах, амьдралаараа мэдэрч байна. Ардчилсан нам хүчтэй улс төрийн хүчний хувиар сэргэх ёстой” гэж тэрбээр онцолж хэллээ.
Нийт сэтгэгдэл 0