Сэтгүүлч Л.Баатархүү
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах зорилготой ерөнхий хяналтын сонсгол болох юм байна. Уг сонсгол энэ сарын 29-ний 09:00 цагт Төрийн ордны "Жанжин Сүхбаатар" танхимд болно. Уг сонсголд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох боломжтой аж.
Бүртгэлтэй холбоотой мэдээлэл:
Бүртгэл: 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17.30 хүртэл явагдах тул ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээр ирүүлнэ.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байрлуулна. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-468, Улсын Их Хурлын Хяналт шалгалт, үнэлгээний газар. /Лавлах утас: 51-261440/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба
Нийт сэтгэгдэл 0