Сэтгүүлч С.Ариунзул
Манай улсад үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 2010 онд 341.5 мянган төгрөг байсан бол тогтмол өсөж 2019 он гэхэд 1.1 сая төгрөгт хүрчээ.
Тэгвэл Үндэсний статистикийг хорооноос явуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар 2018 оны дүнгээр хөдөлмөр эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь "ажилтай ядуу" гэсэн ангилалд багтаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан тус хорооноос хоёр жил тутамд дэлгэрэнгүй хэлбэрээр цуглуулдаг “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”, 2010-2018 оны “Ажиллах хүчний судалгаа”-ны олон жилийн анхдагч мэдээлэл, “Монгол улсын эдийн засаг, нийгэм” жил бүрийн эмхтгэлийн мэдээллийг ашиглан "Орлого хэрэглээний тэгш бус байдал" судалгааг 2020 онд хийжээ.
Уг судалгаанд Монгол Улсын нийт хүн амын 28.4 хувь нь ядуу буюу үндэсний ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байгаа юм байна. Бага цалинтай хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоо өндөр, хөдөлмөрийн хөлсний үнэлэмж хэтэрхий бага, илүү цагаар ажиллагчид их байгааг дурдав. Мөн хөдөлмөр эрхэлж буй дөрвөн хүн тутмын нэг нь бага цалинтай ажил хийж байна.
Иймд ажилтай ядуусын эзлэх хувь 2010-2014 онд огцом буурч байсан бол сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас үүдэн хурдацтай өсчээ.
Нийт сэтгэгдэл 0