богино мэдээ New

Нийт төсвийн 50 хувийг бүрдүүлдэг ТОП-100-д талархъя

тус байгууллагуудын жилийн борлуулалтын орлого нийт 32.8 их наяд төгрөг байгаа нь Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 88 хувьтай дүйж буй аж..

Сэтгүүлч Л.Баатархүү

    Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас /МҮХАҮТ/ жил бүр  шилдэг татвар төлөгч ТОП-100 аж ахуй нэгжийг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн оны шилдгүүдийг тодруулж, 2020 онд эдгээр ТОП-100 аж ахуй нэгжийн нийт төлсөн татварын хэмжээ 4,2 их наяд буюу улсын төсвийн 50 орчим хувийг бүрдүүлсэн байна. Эдийн засаг хүндхэн, салбар бүрт ажилгүйдэл нэмэгдэж буй ч ТОП-100 эсрэгээрээ ажилчдын орон тоогоо 2000-аар нэмж 91000-д хүрчээ. 

Мөн тус байгууллагуудын жилийн борлуулалтын орлого 32.8 их наяд төгрөг байгаа нь Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 88 хувьтай тэнцэж буй юм. “ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн  үзүүлэлтийг чухалчилдаг” талаар МҮХАҮТ-аас онцоллоо. 

Хүнд цаг үед олон мянган гэр бүлийг ажил, орлоготой байлгаж, улс орныхоо төсвийн бүрдүүлэлтийн тал хувийг бүрдүүлж буй ТОП-100 аж ахуй нэгждээ амжилт, бүтээлийн дээдийг манай редакцийн зүгээс хүсэн ерөөж байна. 
 

ТОП-100

ТОП-100

ТОП-100

ТОП-100

ТОП-100 2020

ТОП-100

ТОП-100

Эх сурвалж: МҮХАҮТ

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0