Тоймч Л.Баатархүү
Нийгэм, эдийн засаг хамгийн хүнд хэцүү цаг үед Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх гоморхсондоо танхимаа тэр чигээр нь огцруулах санал гаргаж түүнийг нь МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг нь дуу нэгтэй зөвшөөрч байгаа аж. “Өлсгөлөн ноход”-д олз болж буй нь мэдээж...
Ийм “хулчгар”, ийм “эмзэг” бас гоморхой Ерөнхий сайдтай байна гэдэг хөгжиж байгаа манай улсад хэрхэвч байж боломгүй зүйл.
Өчигдөр олон нийт улсынхаа төв талбайд нэг шинэ төрсөн эхийг нимгэн хувцастай эмнэлэг хооронд зөөвөрлөснийг эсэргүүцэж “Улсын Онцгой Комисс /УОК/”-ыг огцрохыг шаардаж тайван жагсаал хийв. Үүний үр дүнд хамгийн хэцүү цаг үетэй нүүр тулсан монголчууддаа бүр ч илүү гай авчирж, засгаа огцруулах нөхцөл үүсгэчихлээ.
Ерөнхий сайд нь дуулгавартай, аймхай ч гэж жигтэйхэн тэр даруй нь УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг “Чөлөөлөгдөх өргөдлөө өг” гэж даалгасан бололтой өнөөх хоёр нь чөлөөлөгдөх талаар тэр дороо мэдэгдэл хийж орхив.
Та нар үнэхээр л ард түмэн, Монгол Улсдаа хайртай юм бол эрсдлээс зугтах биш эрсдлийг даван туулж, юу хийж чаддагаа харуулаа ч. Уг нь ард түмэн чинь та нарт их итгэл хүлээлгэсэн дээ. Даан ч хайр бас итгэл даасангүй. Хариуцлагаас зугтаж чадамжгүйгээ харуулж байгаа Ерөнхий сайдад "Баярлалаа" гэж хэлье.
...Гэхдээ ганц нэг хүний хариуцлагагүй үйлдлээс /дүрэм журмаа мөрдөөгүй, сэтгэл гаргаагүй эмнэлэгийн эмч, ажилтнууд/ болж засгаа унагах, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бас их зүйл хийнэ гэж хүлээж байсан залуу сайд Т.Мөнхсайхан, УОК-ын дарга Я.Содбаатар нарыг огцруулах хэмжээний үйлдэл мөн үү гэдгийг бид тунгаах ёстой.
Дайн, нийгмийг хамарсан цар тахлын үед туршлагажсан баг, бүрэлдэхүүнийг гэнэт халж солих, үүрэг чиглэлийг нь өөрчлөх нь хамгийн том аюул, ялагдлын эх үүсвэрийг бий болгодог талаар стртегичид анхааруулдаг.
Өчигдөр үнэндээ баахан хөөрүү “ гарууд”, улс төрийн зарим нэг хүчний зохион байгуулалттайгаар хийсэн жагсаалын үр дүнд Монголын жирийн иргэд, ард түмэн хохирч байна.
Улс төрийн тогтворгүй нөхцөл байдал гай авчирэхээс гавъяа тарихгүй. Эл үйлдлээс үүдэж нийгмийн эмх замбараагүй байдал ч бий болохыг үгүйсгэхгүй.
У.Хүрэлсүх 16:00 цагт олон нийтэд хандан мэдээлэл хийж "Ерөнхий сайдаасаа огцрохоо мэдэгдэн, өчигдрийн жагсаал цуглааныг Ерөнхийлөгч зохион байгуулсан, санхүүжүүлсэн" гэдгийг онцоллоо. Тэрбээр, мэдэгдэлдээ ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан бусаар дайчихав.
Нийт сэтгэгдэл 14
Зочин 3 жил
шаалдаа хэн илүү зоригтой гэж ганц нэр хэлэлдээ хахаха
Зочин 3 жил
Рио тинто аугаа том компани юмаа.. Хүрэлсүхийг гөлөг болголоо. тэрний шударга ёс өөртэй нь хамт сарнилаа
Зочин 3 жил
Ugaasaa buulgah gj tanai hamsaatanguud hor hutagsiin bishvv
Зочин 3 жил
Baatarhvv muu n
Зочин 3 жил
Өчигдөрийн жагсаал эхлээд эрүүлмэндийн сайдыг огцоргэж эхлэнд уок-н Содоог огцруулах гэснээ орой тийшэн засгийн газрыг огцор гэвээ. Тэр нь ерөнхийлөгч Х.Бхттулгын хөшигний цаанаас явуулсан үйлдэл байж.
Зочин 3 жил
Юу хийгээгүй ерөнхий сайд бүрэлдэхүүнээрээ огцорлоо.Үнэнд гүйцэгдлээ.
Зочин 3 жил
Хүрэлсүх Ард түмнээ бодоод огцорч байгаа юм биш өөрийнхөө дараагийн нүүдэл буюу eрөнхийлөгч болох санаатай учир өрөвдүүлэх тактик хэрэглэж байна. Түүнээс Засгийн газрыг Огцор гэж хэн ч шаардаагүй
Зочин 3 жил
Юу яриад байгаан ажлаа хий таныг огцор гэж хэн хэлсэн юум
Зочин 3 жил
арай ч үгүй байлгүй дээ гэж их горьдлоо яагаад ард түмнээ бодсонгүй вэ?хэдхэн хариуцлагагүй хүмүүст л арга хэмжээ авах байсын.ийм хэврэгхэн ЗГ байсым уу
Зочин 3 жил
Манай хурандааиим аймхай гэжүү аргагүй л цөөхөн жил ажилласан хурандаа юм даа
Зочин 3 жил
Хүрэлсүх хулчийгаад, хариуцлагаас зугтаад байлгүй ажлаа хий.
Зочин 3 жил
Ми Энхболд, Женко 2 хүч хавсарч шуурхай хөдөлжээ. МУИС ийн багш Мандах гээчээр дамжуулж оюутнууд хөлсөлж, 1 оюутныг 50 мянгаар жагсаасан гэв үү? Цагдаа тагнуул нь тогтоох биз... Ер нь бол амаржсан эхийн асуудал ерөөсөө биш. ОТ, Дубайн гэрээ цуцлагдах асуудлын араас хөрөнгөтнүүд дээд зэргээр үймсэн нь энэ. МАНАН-гийн дээрмийн хөрөнгийг хямгадаж, хууль бус лицензүүдийг эмхэлж, араас нь Оюутолгой, Дубай мэт луйврын гэрээнүүдийг шалгаж цэгцлэхээр зорьсон Хүкийн Засаг огцорвол Эрдэнэт , Багануур, Монросцветмет, Салхит, Асгат, Тахилгат овоо, Ноён уул, Гутай гд бүгдийг буцаагаад алдах биз. Оюутолгой Дубайн гэрээг өөрчлөх ч даший шоо... Ер нь хэн хожиж хэн хохирох вэ?
Зочин 3 жил
Уг нь одоо манайд ер.сайд бүр "хаан"шиг эрх мэдэлтэй байгаа ш дээ. Тэгэхээр энэ үйлдлийг үнэхээр " хариуцлагаас зугтсан хулчгар" гэж л харахаас өөр яах вэ дээ...
Зочин 3 жил
Яг голыг нь олоод биччихэж